Газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

2017-03-31

Зарлал Аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн А/156 дугаар захирамжийн дагуу  шатахуун түгээх үйлчилгээний зориулалтаар 1770 м2  газрыг дуудлага худалдаа явуулах зарчмаар эзэмшүүлнэ. Газрын эрхийн байдал: Эзэмших, Хугацаа: 30 жил Дуудлага худалдааны анхны үнэ: 10,620,000 төгрөг Дэнчингийн үнэ: 1,062,000 төгрөг, дэнчин тушаах дансны дугаар 100020000943 Дуудлага худалдаанд оролцогчдыг цахим хэлбэрээр 2017 оны 04 дүгээр сарын 24-нээс эхлэн 27-ны өдрийн өглөөний 08 цаг 30 минут хүртэл бүртгэнэ. Ирүүлэх материал: Иргэний үнэмлэхийн хуулбар. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт  холбогдох маягтын дагуу гаргасан байх /ГХБХБГазраас авах / Дэнчин төлсөн баримт. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг төлсөн баримт. Тэмдэгтийн хураамж төлөх данс 100020000941 Дуудлага худалдааг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт  2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр  09-00 цагаас 17-00 цагийн хооронд зохион байгуулна.                               Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn цахим хаягаас авна уу                                                    Лавлах утас: 7042-7429, 99433941                                                           Аймгийн ГХБХБГазар. 

 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР