БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДСАН БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨЛГӨӨНИЙ ТУХАЙ

2017-03-10

2017 оны 3-р сарын 10-ний өдөр “Барилгын салбарын хувийн хэвшлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн”-ийг аймгийн ЗДТГазрын ХБТХэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын хөгжлийн Агентлагийн (USAID) зүгээс Хөгжлийн шийдэл ТББ- тай хамтран хэрэгжүүлж буй REACH төсөлтэй хамтран зохион байгууллаа.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат зөвлөгөөний нээлтийг хийж, уг зөвлөгөөнд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Болат, Аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед, Орон нутгийн өмчийн албаны мэргэжилтэн А.Багдат, Аймгийн ерөнхий архитектор Г.Мандат,   Стандартчиллын хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын шинжээч Х.Жанаргүл, Барилгачдын холбооны дарга Р.Гажайв, REACH төслийн ажилтан Б.Анаргүл, ГХБХБГазрын БХБХэлтсийн дарга Х.Асхар, тус хэлтсийн мэргэжилтэн Н.Тамырлан, шинжээч М.Гүлжемис, ГХБХБГ-ын ГУХ-ийн мэргэжилтэн Б.Сауле, Барилгын 40 гаруй иргэн, ААНБайгууллагын удирдлагууд, төлөөлөгчид тус тус оролцож,  аймгийн Барилга, хот байгуулалтын салбарын талаар үнэтэй зөвлөгөө өгч, илтгэл тавьж, хэлэлцүүлэв.  

Зөвлөгөөнд барилгын салбарын өнөөгийн байдал тулгамдаж буй бэрхшээл цаашид авах арга хэмжээний талаар шийдвэр, зөвлөмж гаргав. Зөвлөгөөнд дараах тулгамдаж буй асуудлыг дэвшүүлэн тавьсан болно.   БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР