ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар 68

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 32.1.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

    1. “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.

    2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

    3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 151 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            Ж.ЭРДЭНЭБАТ

Барилга, хот байгуулалтын сайд                                      Г.МӨНХБАЯР

 

Засгийн газрын 2017 оны 68 дугаар
тогтоолын хавсралт
 


БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл (цаашид “барилгын ажлын зөвшөөрөл” гэх) олгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо Барилгын тухай хууль болон энэхүү дүрмийг баримтална. Энэ дүрмээр шууд зохицуулаагүй бусад асуудлыг Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Авто замын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актаар зохицуулна.

Хоёр. Барилгын ажлын зөвшөөрөл олгох

2.1. Барилгын ажлын зөвшөөрлийг дараах этгээд олгоно:

2.1.1. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг Засгийн газар;

2.1.2. энэ дүрмийн 2.1.1-д зааснаас бусад барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга (цаашид “зөвшөөрөл олгох байгууллага” гэх).

2.2. Захиалагч Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлэн барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг зөвшөөрөл олгох байгууллагад гаргана.

2.3. Зөвшөөрөл олгох байгууллага захиалагчийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч ажлын 10 хоногт багтаан барилгын ажлын зөвшөөрөл  олгох асуудлыг шийдвэрлэнэ.

2.4. Засгийн газар Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжид барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг дараах журмаар шийдвэрлэнэ:

2.4.1. захиалагчийн барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч, хянуулахаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;

2.4.2. барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүсэлтийг Барилгын тухай хууль болон энэхүү дүрэмд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянасны үндсэн дээр Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

2.5. Зөвшөөрөл олгох байгууллага барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг хянах явцад шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас тодруулга авч болно. Энэ тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгох хугацааг ажлын 10 хүртэл хоногоор сунгаж болно. 

2.6. Зөвшөөрөл олгох байгууллага дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзаж, энэ тухай захиалагчид бичгээр хүргүүлнэ:

2.6.1. баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн;

2.6.2. баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага (гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч байгууллагын тусгай зөвшөөрлийн болон техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн)-д нийцээгүй.

2.7. Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан графикт хугацаа буюу барилгын ажил гүйцэтгэх хугацаагаар олгоно.

2.8. Цогцолбороор баригдах барилга байгууламжийн хувьд технологийн нэгдмэл бус бүрдэл хэсэгт барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо цогцолборын техникийн зураг төслийн болон тухайн хэсгийн ажлын зураг төслийн магадлалын дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэнэ.

2.9. Барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгах болон барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтэд энэ дүрмийн 2.2-т заасан баримт бичгээс гадна барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах хугацааг тодорхой тусгасан барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төслийг шинэчлэн боловсруулж хавсаргасан байна.

2.10. Барилгын ажлын зөвшөөрлийг энэхүү дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан гэрчилгээгээр баталгаажуулан олгоно.

2.11. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 3 хувь үйлдэж, захиалагчид   2 хувийг нь олгоно. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь энэхүү дүрмийн   2, 3 дугаар хавсралтад заасан хугацаа сунгах, нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх хавсралтуудтай байна.

2.12. Барилгын ажлын зөвшөөрөл олгосноос хойш 1 жилийн хугацаанд барилгын ажил эхлээгүй бол тухайн зөвшөөрөл хүчингүйд тооцогдоно. Энэ тохиолдолд захиалагч барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг дахин шинээр гаргаж шийдвэрлүүлнэ.

2.13. Захиалагч барилгын ажлын явцад дараах өөрчлөлт гарсан тохиолдолд Барилгын тухай хууль болон энэхүү дүрэмд заасны дагуу зохих арга хэмжээг авч, зөвшөөрөл олгосон байгууллагад тухай бүрт нь мэдэгдэнэ:

-барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд заасан мэдээлэлд өөрчлөлт орох;
-гүйцэтгэгч, захиалагч болон зохиогчийн хяналт хэрэгжүүлэх байгууллага өөрчлөгдөх;

-гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах;

-зураг төсөлд томоохон өөрчлөлт орох;

-дуусаагүй барилга байгууламжийг хамгаалалтын горимд оруулах болон уг хугацаа дуусгавар болох зэрэг.

2.14. Зөвшөөрөл олгох байгууллага барилгын ажлын явцад өөрчлөлт орсон тохиолдол бүрт энэхүү дүрмийн 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээнд хавсаргана.

2.15. Барилгын тухай хуулийн 30.2-т заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгасан тохиолдолд энэхүү дүрмийн 3 дугаар хавсралтад заасан маягтын дагуу  бүртгэж, гэрчилгээнд хавсаргана.

2.16. Захиалагч барилгын ажлын зөвшөөрлийн талаарх мэдээллийг барилгын ажлын талбайн мэдээллийн самбарт байрлуулна.

2.17. Зөвшөөрөл олгох байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгосон талаарх мэдээллийг ажлын 5 өдөрт багтаан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад тус тус хүргүүлнэ.

Гурав. Бусад

3.1. Зөвшөөрөл олгох байгууллага тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөл олгосон, цуцалсан, хугацаа сунгасан зэрэг асуудлаар бүртгэл хөтөлж, тайланг улирал тутам нэгтгэн гаргаж барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.2. Барилгын ажлын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэхийг хориглоно.

3.3. Зөвшөөрөл олгох байгууллага болон захиалагч, барилгын ажил гүйцэтгэгч нь энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

 

-------оОо--------

 

 


Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх
зөвшөөрөл олгох дүрмийн 1 дүгээр хавсралт

БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ

     ..........................................
           /Аймаг, хотын нэр/
..............................................         .....................................
/Зөвшөөрөл олгосон огноо/           /Зөвшөөрлийн дугаар/


1. Барилга байгууламжийн байршлын талаарх мэдээлэл:. . . . . . . . . . ............аймаг /нийслэл/, . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  сум /дүүрэг/, . . . . . . . . . баг/хороо/, . . . . . . . . . . . . . . . . . . . . . .гудамж /хороолол/;

2. Газрын эрхийн бүртгэлийн мэдээлэл:
........................иргэний овог нэр/хуулийн этгээдийн оноосон нэр,..................................... регистрийн дугаар/хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар,.............эрхийн хэлбэр(өмчлөх, эзэмших, ашиглах),...................................газрын зориулалт,........................талбайн хэмжээ, .....................................................газар эзэмших, ашиглах хугацаа, ...................................кадастрын код;

3. Барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: ........................................................ барилгын ажил гүйцэтгэх графикт хугацаа;

4. Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа үйлчилж эхлэх огноо: ........................;

5. Барилгын ажил гүйцэтгэх хугацаа: ......................................................................;


6. Барилга байгууламжийн талаарх мэдээлэл:.......................................хүчин чадал, ..........................................зориулалт, 

7.  Барилга байгууламжийн ангилал: ..............төвөгшилтэй барилга байгууламж;

8. Барилгын ажлын захиалагчийн талаарх мэдээлэл:
Иргэний хувьд:.......................харьяалал /аль улсын/,.............................овог,  .......................эцэг/эх/-ийн нэр, .............................нэр, ................................ регистрийн дугаар,  ......................................, Хаяг: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . аймаг /нийслэл/, . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  сум /дүүрэг/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . баг /хороо/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  гудамж /хороолол/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .байр /хашаа, хаалга/-ны дугаар,  ........................................... холбоо барих утас, ..............................цахим хаяг.
Хуулийн этгээдийн хувьд:.............................................оноосон нэр, ..............................................Улсын бүртгэлийн гэрчилгээний  дугаар, Хаяг: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . аймаг /нийслэл/, . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  сум /дүүрэг/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . баг /хороо/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  гудамж /хороолол/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .байр /хашаа, хаалга/-ны дугаар,  ......................... холбоо барих утас, ............................цахим хаяг.

9. Барилгын ажлын гүйцэтгэгчийн талаарх мэдээлэл:
............................хуулийн этгээдийн оноосон нэр,........................................Улсын бүртгэлийн гэрчилгээний  дугаар, ...............................................барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн дугаар, Хаяг: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . аймаг /нийслэл/, . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  сум /дүүрэг/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . баг /хороо/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  гудамж /хороолол/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .байр /хашаа, хаалга/-ны дугаар,  ............................................... холбоо барих утас, ..................................цахим хаяг.

10. Барилгын ажлын зөвшөөрөл олгосон албан тушаалтны мэдээлэл: ..........................байгууллагын нэр, .............................албан тушаал, ..........................овог нэр,........................../     / гарын үсэг, (тамга, тэмдэг).

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх

зөвшөөрөл олгох дүрмийн 2 дугаар хавсралт

 

 

 

БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТИЙН БҮРТГЭЛ

 

 

Өөрчлөлтийн агуулга

Бүртгэсэн

Он, сар, өдөр

Гарын үсэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх

зөвшөөрөл олгох дүрмийн 3 дугаар хавсралт

 

 

БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААНЫ СУНГАЛТ

 

……………………………………………………….

/Барилгын ажлын зөвшөөрөл сунгасан огноо/

 

1. Барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгах шалтгаан:.......................................;

 

2. Барилгын ажлын төлөв байдал: .....................................................................үе шат, ........................................................................................ гүйцэтгэсэн ажлын нэр, төрөл;

 

3. Барилгын ажил гүйцэтгэх хугацаа: ............................................................................;

 

4. Барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгасан ажилтны мэдээлэл: ..........................байгууллагын нэр, ........................................................албан тушаал, ..........................овог нэр,............................./                                   /гарын үсэг, (тамга, тэмдэг).

 

 

 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР