ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар 69

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 32.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                    Ж.ЭРДЭНЭБАТ

Барилга, хот байгуулалтын сайд                                              Г.МӨНХБАЯР

 

Засгийн газрын 2017 оны 69 дүгээр
    тогтоолын хавсралт

 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД
ОРУУЛАХ ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдсан бүх төрлийн барилга байгууламжийг Барилгын тухай хуульд заасны дагуу ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 

1.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагаанд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйл болон энэхүү дүрмийг баримтална.

1.3. Барилгын тухай хуулийн 10.1.1-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулахад энэ дүрэм хамаарахгүй.

Хоёр. Барилга байгууламжийг ашиглалтад
оруулах хүсэлт гаргах

2.1. Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахаас өмнө дараах дүгнэлтийг гаргасан байна:

2.1.1. зураг төсөл зохиогч, гүйцэтгэгчтэй хамтран барилгын ажлын гүйцэтгэлийн чанарт үнэлэлт өгч, баталгаажуулсан дотоод хяналтын дүгнэлт;

2.1.2. ус, дулаан, уур, хий, цахилгаан, харилцаа холбоо зэрэг тухайн барилга байгууламжийн инженерийн хангамжийн шугам сүлжээний хангагч болон бусад шаардлагатай мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан техникийн болон чанарын үзлэг, шалгалт хийж, Барилгын тухай хуулийн        48.5.4-т заасан барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт;

2.2. Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийг энэхүү дүрмийн 3 дугаар хавсралтад заасны дагуу бүрдүүлэн хавсаргасан байна.

2.3. Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргана.

2.4. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

Гурав. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах
үйл ажиллагааг зохион байгуулах

3.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга захиалагчийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг хүлээн авч дараах арга хэмжээ авна:
3.1.1. Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянах;

3.1.2. энэхүү дүрмийн 1 дүгээр хавсралтын 1, 2 дахь заалтад заасан бүрэлдэхүүнтэй комиссыг хуульд заасан хугацаанд байгуулж ажиллуулах.

3.2. Барилга байгууламжид их засвар, шинэчлэлт хийсэн тохиолдолд захиалагч энэхүү дүрмийн 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсэгт заасан бүрэлдэхүүнтэй комиссыг байгуулан дотоод хяналтын дүгнэлтэд үндэслэн ашиглалтад оруулж, энэ тухай аймаг, нийслэлийн Засаг даргад мэдээлнэ.

3.3. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах асуудлыг “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2.4-т заасан шийдвэрийн дагуу барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү дүрмийн 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэгт заасан бүрэлдэхүүнтэй комисс байгуулан ажиллуулж шийдвэрлэнэ.

3.4. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулахад энэхүү дүрмийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмыг баримтална.

Дөрөв. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах
            комиссын үйл ажиллагаа, түүний чиг үүрэг

4.1. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс (цаашид “комисс” гэх) дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.1.1. барилгын ажлын гүйцэтгэлийг захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлттэй уялдуулан хянаж дүгнэх;

4.1.2. барилгын ажлыг зураг төсөл, норм, нормативын баримт бичигт заасан техникийн үзүүлэлт, шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэхийг Барилгын тухай хуулийн 40.1.11, 40.1.12-т заасан баримт бичиг, лабораторийн шинжилгээний дүгнэлт болон захиалагчийн баталгаажуулалтад үндэслэн хянаж дүгнэх;

4.1.3. хүрээлэн байгаа орчны болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг хангасан эсэхийг дүгнэх;

4.1.4. барилга байгууламжид суурилагдсан өргөх байгууламж болон тоног төхөөрөмж, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээнд туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийсэн байдлыг шалгаж, ашиглах боломжтой эсэхийг  дүгнэх;

4.1.5. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан эсэхийг дүгнэх;

4.1.6. барилгын ажлын явцад барилгын улсын техникийн хяналт хэрэгжүүлэх байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан байдлыг дүгнэх;
4.1.7. Барилгын тухай хуулийн 11.1.1-11.1.6-д заасан барилгын үйл ажиллагааны зарчим хангагдсан эсэхийг дүгнэх.

4.2. Комисс шаардлагатай гэж үзсэн тохиолдолд барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой бусад баримт бичгийг нэмж тодруулж болно.

4.3. Комиссын нарийн бичгийн дарга комиссын хуралдааны бэлтгэлийг хангуулж гишүүдийн ирцийг бүрдүүлэх, хуралдаан зохион байгуулах, хуралдааны тэмдэглэл хөтөлж баталгаажуулах, дүгнэлт үйлдэх ажлыг хариуцна.

4.4. Комиссын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд хуралдааны материалтай урьдчилан танилцаж, саналаа бичгээр гаргаж болно.

4.5. Комисс дүгнэлтийг эцэслэн гаргахаас өмнө барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, зөрчлийг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгнө.

4.6. Захиалагч, гүйцэтгэгч талууд илэрсэн зөрчлийг 14 хоногт багтаан арилгаж, комиссын хуралдаанаас даалгасан үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлнэ.

4.7. Комиссын гишүүд үүрэг, даалгавар бүрээр гүйцэтгэсэн ажлын биелэлтэд урьдчилан үнэлэлт, дүгнэлт өгсөн байх бөгөөд комиссын хуралдаанаар үүрэг даалгаврын биелэлтийг нэгтгэн хэлэлцэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

4.7.1. барилга байгууламж нь ашиглалтад оруулах шаардлагыг хангасан гэж үзсэн тохиолдолд энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргана;

4.7.2. энэхүү дүрмийн 4.5-д заасан үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй гэж үзсэн тохиолдолд комисс дахин үүрэг даалгавар өгнө;

4.7.3. барилгын ажлын зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд заасан шаардлагууд хангагдаагүй гэж үзэх үндэслэл байгаа, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангаагүй, эсхүл холбогдох баримт бичгийн  бүрдэл хангагдаагүй гэж үзсэн тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзаж, захиалагчийн хүсэлтийг буцаах санал гаргана.

4.8. Комисс энэхүү дүрмийн 4.7.1-д заасан дүгнэлтийг гаргахдаа нийт гишүүдийн санал, дүгнэлт болон энэхүү дүрмийн 4.5-д заасан үүрэг даалгаврын биелэлтийн баталгаажуулалтад үндэслэн гаргана.

4.9. Энэхүү дүрмийн 4.7.2-т заасан тохиолдолд комисс дахин ажиллах бөгөөд холбогдох зардлыг захиалагч хариуцна.

4.10. Энэхүү дүрмийн 4.7.1-д заасан тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга комиссын дүгнэлтийг үндэслэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах шийдвэрийг гаргана.

4.11. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэхүү дүрмийн 4.7.3-т заасан тохиолдолд комиссын саналын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзаж, захиалагчид хүсэлтийг буцаана.

4.12. Ашиглалтад оруулсан барилга байгууламжийн зураг төсөл, холбогдох баримт бичгийг архивт хүлээлгэн өгч, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг захиалагч, гүйцэтгэгч хариуцна.

4.13. Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн барилга байгууламжийн барилгын ажил  дутуу, чанаргүй хийгдсэн болон хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийг зөрчсөн, стандартын шаардлага хангуулаагүй тохиолдолд ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулах, ноцтой зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагаар хяналт шалгалт хийлгэж болно.

Тав. Бусад

5.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга барилга байгууламжийг ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан өдрөөс эхлэн барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацааг тоолно.

 


-------- о О о ---------

 

Барилга байгууламжийг ашиглалтад

оруулах дүрмийн 1 дүгээр хавсралт

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ
КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН
1. Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн:

      Комиссын дарга   

      Нарийн бичгийн дарга


      Гишүүд: -Аймаг, нийслэлийн Засаг даргын барилгын асуудал хариуцсан нэгжийн дарга; 

-Аймаг, нийслэлийн барилгын асуудал хариуцсан нэгжийн төлөөлөл; 

-Аймаг, нийслэлийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлөөлөл;

-Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл;

-Зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид);

-Онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл;

-Захиалагчийн төлөөлөл;

-Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;

-Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл;

-Архивын байгууллагын төлөөлөл.

2. Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн:

      Комиссын дарга
   

      Нарийн бичгийн дарга


      Гишүүд: -Аймаг, нийслэлийн Засаг даргын барилгын асуудал хариуцсан орлогч; 

-Аймаг, нийслэлийн Засаг даргын барилгын асуудал хариуцсан нэгжийн дарга; 

-Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл;

-Холбогдох төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл;

-Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл;

-Барилгын ажлын явцад хяналт хэрэгжүүлсэн байгууллагын төлөөлөл;

-Аймаг, нийслэлийн барилгын асуудал хариуцсан нэгжийн төлөөлөл;

-Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл;

-Зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид);

-Онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл;

-Захиалагчийн төлөөлөл;

-Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;

-Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл;

-Архивын байгууллагын төлөөлөл.

3. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн:

      Комиссын дарга


      Нарийн бичгийн дарга
    

      Гишүүд: -Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох газрын дарга; 

-Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл;

-Холбогдох төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл;

-Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл;

-Аймаг, нийслэлийн Засаг даргын барилгын асуудал хариуцсан нэгжийн төлөөлөл; 

-Барилгын ажлын явцад хяналт хэрэгжүүлсэн байгууллагын төлөөлөл;

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөл;

-Зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид);

-Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл;

-Захиалагч байгууллагын төлөөлөл;

-Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;

-Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл;

-Архивын байгууллагын төлөөлөл.

4. Барилга байгууламжийн их засвар, шинэчлэлтийн ажлыг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн:

      Комиссын дарга
   
      Нарийн бичгийн дарга

      Гишүүд: -Захиалагч;

-Захиалагчийн төлөөлөл;

-Зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид);

-Онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл (тохиролцсоноор);

-Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;

-Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл;

-Архивын байгууллагын төлөөлөл.


------ оОо -----

Барилга байгууламжийг ашиглалтад
              оруулах дүрмийн 2 дугаар хавсралт

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД
ОРУУЛАХ КОМИССЫН ДҮГНЭЛТ

20 ... оны … сарын ... -ны өдөр                                                                                                                                                              Дугаар …                                                                                                                          Улаанбаатар хот

Нэг. Удиртгал хэсэг

Монгол Улсын . . . . . . . . . . . . . . . . . аймаг /нийслэл/, . . . . . . . . . . . . . . . . . . . . сум /дүүрэг/ ......................................баг/хороо/-ны нутаг дэвсгэрт баригдсан . . . . . .  ангиллын.............................................хүчин чадал бүхий ..................... зориулалттай барилга байгууламжид . . . . . . . . . . . . . . . . . аймаг /нийслэл/-ийн Засаг даргын      20 ... оны … сарын ... -ны өдрийн ....  дугаар шийдвэрээр байгуулагдсан ... хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 20... оны … сарын … -ны өдрөөс эхлэн …хоногийн хугацаанд ажиллан тухайн барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийв.


Хоёр. Ерөнхий мэдээлэл

2.1. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний........................огноо, .................дугаар;

2.2. Барилга байгууламжийн зураг төслийн  шифр дугаар ...… ;

2.3. Захиалагч: /Иргэний хувьд/  .......................харьяалал /аль улсын/,.............................овог,  .......................эцэг/эх/-ийн нэр, .............................нэр, ................................ регистрийн дугаар,  ......................................, Хаяг: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . аймаг /нийслэл/, . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  сум /дүүрэг/, . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . баг /хороо/, . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  гудамж /хороолол/, . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .байр /хашаа, хаалга/-ны дугаар,  ........................................... холбоо барих утас, ...............................цахим хаяг;

/Хуулийн этгээдийн хувьд/:.............................................оноосон нэр, ......................................................... Улсын бүртгэлийн гэрчилгээний  дугаар, Хаяг: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . аймаг /нийслэл/, . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  сум /дүүрэг/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . баг /хороо/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  гудамж /хороолол/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .байр /хашаа, хаалга/-ны дугаар,  .................................. холбоо барих утас, ......................цахим хаяг;

2.4. Барилгын ажлын гүйцэтгэгч: .............................................оноосон нэр,....................................................... Улсын бүртгэлийн гэрчилгээний  дугаар, ............................................... барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн дугаар, Хаяг: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . аймаг /нийслэл/, . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  сум /дүүрэг/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . баг /хороо/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  гудамж /хороолол/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .байр /хашаа, хаалга/-ны дугаар,  ........................ холбоо барих утас, ...................цахим хаяг;

2.5. Барилгын ажлын Туслан гүйцэтгэгч байгууллага: .............................................оноосон нэр,............................................................Улсын бүртгэлийн гэрчилгээний  дугаар, ............................................... зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн дугаар, Хаяг: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . аймаг /нийслэл/, . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  сум /дүүрэг/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . баг /хороо/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  гудамж /хороолол/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .байр /хашаа, хаалга/-ны дугаар,  ................................................ холбоо барих утас, ..................................цахим хаяг;

2.6. Барилга байгууламжийн зураг төсөл зохиогч байгууллага: .............................................оноосон нэр,.............................................................Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, .......................................................... зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн дугаар, Хаяг: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . аймаг /нийслэл/, . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  сум /дүүрэг/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . баг /хороо/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  гудамж /хороолол/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .байр /хашаа, хаалга/-ны дугаар,  ........................................... холбоо барих утас, .......................................цахим хаяг;


2.7. Барилга байгууламжийн ашиглагч, өмчлөгч байгууллага: .............................................оноосон нэр,............................................................Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, .................................................... зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн дугаар, Хаяг: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . аймаг /нийслэл/, . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  сум /дүүрэг/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . баг /хороо/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  гудамж /хороолол/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .байр /хашаа, хаалга/-ны дугаар,  ........................................... холбоо барих утас, .......................................цахим хаяг;

2.8. Барилга байгууламжийн төлөв байдал: .....................................;

Гурав. Дүгнэлтийн хэсэг

3.1. Энэхүү . . . . . .  ангиллын...............................хүчин чадал бүхий ....................................... зориулалттай барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж, барилгын ажлын гүйцэтгэл, чанарт үнэлгээ, дүгнэлт өгсөний үндсэн дээр комиссоос ДҮГНЭСЭН нь:

Энэхүү барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж,  хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

3.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах болсонтой холбогдуулан захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч байгууллагуудад даалгах нь:

а) барилга байгууламжийн иж бүрэн баримт бичгийн эх хувийг архивт, үлдэх хувийг ашиглагч буюу өмчлөгч, эзэмшигч байгууллагад ... хоногийн дотор багтаан шилжүүлэх;

б) барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах болон уг хугацаа дуусгавар болохтой холбоотой хууль тогтоомжид заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

3.3. Ашиглагч байгууллагад:

а) барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацааг дуусгавар болгоход оролцох;

б) барилга байгууламжийн хувийн хэргийг хөтөлж эхлүүлэх;

в) барилга байгууламжийн хэвийн ашиглалттай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүгээр даалгаж байна.

3.4. Комиссын акт … хуудас, хуралдааны тэмдэглэл … хуудас, комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн жагсаалт … хуудас материал болон барилга байгууламжийн бичиг баримтын жагсаалт болох ..... хуудас материалыг дүгнэлтэд  хавсаргаж байна.

Дөрөв. Дүгнэлтийн баталгаажуулалт

4.1.  . . . . . .  ангиллын...............................хүчин чадал бүхий ....................................... зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргасан:

Комиссын дарга:   _______________________(                                        )


Нарийн бичгийн дарга: _______________________(                                        )


Гишүүд:   _______________________(                                        )


Тайлбар: Энэ хуудсанд комисст ажилласан гишүүдийн нэр багтаагүй тохиолдолд дараагийн хуудсанд үргэлжлүүлэн бичихдээ дээр нь тухайн барилга байгууламжийн нэрийг бичнэ.

------ оОо ------

 

Барилга байгууламжийг ашиглалтад

 оруулах дүрмийн 3 дугаар хавсралт

 

 

 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ХҮСЭЛТ
ГАРГАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

                       

 

 

 

Баримт бичгийн нэр

1.

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ

2.

Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт

3.

Дотоод хяналтын дүгнэлт, түүний биелэлт

4.

Зураг төслийн байгууллагаар гаргуулсан зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт

5.

Барилгын ил, далд ажлын актууд, холбогдох техникийн баримт бичиг

6.

Барилгын тухай хуулийн 14.3, 14.6-д заасан барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах болон хэвийн ашиглалтын  хугацаанд чанар, аюулгүй байдлыг хариуцах гүйцэтгэгчийн баталгаа

 

 

 

 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР